​ Ж.ЭРДЭНЭБАТ: АСУУДЛЫГ НЭГ ТАЛД НЬ ГАРГАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байлаа. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар энэ асуудал ирэх долоо хоног хүртэл хойшиллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцүүлэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороонд гаргаад буй. Энэ хороод асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулган хуралдах юм.

Энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өглөө.

-Таныг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайд миний биеийг огцруулах асуудлыг тавьсан байгаа. Энэ асуудлын өмнө Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэх мэдээллийг хэвлэлээр нийгэмд цацсан. Үүнээс үүдэж нийгэмд эргэлзээ үүссэн. Тиймээс би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Дараа нь есдүгээр сарын нэгэнд Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж үзэж байна. Би залуу хүн. Цаашдаа олон жил улс төрд ажиллана. Ийм бохир асуудалд хутгалдаж, улс төрд явахыг хүсэхгүй байна.

-Огцруулах үндэслэлийг та хэрхэн харж байгаа вэ?

Түмний хүүхдэд Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно гэсний төлөө огцруулна гэж байгаа. Мөн өмнөх Засгийн газрын үед байгуулсан концессуудын хугацааг нь сунгаж, 50 тэрбум төгрөгөөр хямд гэрээ байгуулсныг буруу гэж үзсэн. Шаардлагатай гэвэл огцруулах асуудал тавьсан хүмүүст өөрийнхөө хийсэн ажлыг үзүүлэхэд бэлэн байна.

-Таныг огцрох өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

-Тийм зүйл байхгүй. Өргөдлөө өгөөгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18