АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бага, өсвөр насандаа АНУ-д шилжин суурьшсан цагаачдын хүүхдүүдэд оршин суух эрх олгох шийдвэрийг цуцаллаа. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама энэ журмыг гаргасан бол Дональд Трамп ийнхүү цуцалжээ.
"Манай улсад ирэхийг хүсэгч хүн бүрийн хүслийг бид биелүүлж чадахгүй. Ингээд л гүйцнн. Хүүхдүүдийг шийтгэх талд байдаг хүн би биш. Хүүхдүүд бол эцэг эхийнхээ л үйлдлийн золиос болж байна. Манай улс бол хууль дүрмээ л сайтар мөрдөх ёстой гэдгийг бид маш сайн ухамсарлах хэрэгтэй" гэж Дональд Трамп шийдвэрээ тайлбарлажээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө л Трамп цагаачлалын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж амлаж байсан. Түүний санаачлагаар Мексик-АНУ-ын хилийн зурвасын дагуу хана босгохоор болоод байгаа билээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна