НИТХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Тус хуралд НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах Зөвлөлд өгсөн гэдгээ танилцуулжээ. Энэ талаар Нийслэлийн МАНХ-ны хэвлэлийн албанаас тодруулахад өргөдлөө өгсөн нь үнэн болохыг хэллээ. Тэгэхээр Ц.Сандуй даргын өргөдлийг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэж ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийдэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна