ЯПОНЫ ШАДАР САЙД ГИТЛЕРИЙН СЭДЭЛ САНААГ ЗӨВТГӨН ДУУЛИАН ДЭГДЭЭВ



Японы Шадар сайд, 76 настай Таро Асо Дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээж, олон арван сая гэмгүй хүний аминд хүрсэн Германы гуравдугаар рейх Адольф Гитлерийн үзэл бодол, сэдэл санааг зөвтгөсөн өнгө аястай үг хэлсэн нь томоохон дуулиан дэгдээв.

"Гитлерийн үзэл бодол, сэдэл санаа зөв байлаа ч гэсэн олон сая хүний аминд хүрсэн тул тийм сайн улстөрч байгаагүй" гэж Таро Асо өгүүлжээ. Японы Либерал-Ардчилсан намын фракцын семинар дээр улстөрчдийн үзэл бодол, үйлдлийн ялгааны талаар үг хэлэхдээ дурьдсан эдгээр үгсийг Японд төдийгүй дэлхий даяар эгдүүцэн хүлээн авч, шүүмжилж эхлээд байна.

"Японы төр засгийг гутамшиг болголоо. Тэр ажлаа хийх эрх чадвартай хүн эсэх нь эргэлзээ төрүүлэв" гэж Японы Ардчилсан намын тэргүүлэгчдийн нэг Казунори Ямана мэдэгджээ.

"Гитлерээр жишээ авах нь байж болшгүй зүйл байж. Тиймээс ч би дээрх жишээнээс эрс татгалзаж байна. Гитлерийн үзэл бодол, санаа сэдлийг дэмжигч бус харин эсэргүүцэгч гэдэг маань миний үгээс илт байгаа. Гитлерийн үзэл бодол, сэдэл санаа маш буруу" гэж Таро Асо удалгүй хариу мэдэгдэл хийжээ.

Таро Асо байсхийгээд л Гитлер юмуу еврейчүүдээр жишээ авдаг зуршилтай нэгэн гэнэ. 2013 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын талаар мэдэгдэл хийхдээ "Хэн нэгэн ухамсарлаж, мэдэхээс өмнө нацистууд Үндсэн хуулийг шинэчлэн бичсэн юм" хэмээн мэдэгдэж байжээ.

Мөн 2016 онд 90 настай тэтгэврийн хөгшдийн тухайд өгүүлэхдээ "Баян еврейчүүд амьдардаг улс болоосой" гэсэн утгатай үгс хэлж, олны гайхшлыг барсан удаатай.

Японд Германы гуравдугаар рейхийн талаар яриа тун сонирхолтой хэрнээ мөн эмзэг сэдэвт тооцогддог. Учир нь Адольф Гитлер Европыг бүрэн эзлэхээр дайтаж байх үед япончууд Азийг бүрэн эзлэхийг зорьж дайн дэгдээж байсан билээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18