МАН-ЫН УДИРДЛАГУУД ЭВ ЗҮЙГЭЭ ОЛСОНЫ ДАРАА БҮЛЭГ НЬ ХУРАЛДАХААР БОЛЖЭЭ


МАН-ын бүлэг өчигдөр есөн цагийн турш Төрийн ордны Б танхимд 70 гаруй хувийн ирцтэй хуралдав. Хурал 22:20 минутад өндөрлөсөн. Төрийн ордны коридорыг хааж хамгаалалт гаргаж байгаад тэд нам доторх зөрчлөө жинтэйхэн ярилцжээ.

Хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гадна, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцлоо. Эрх баригчид энэ хурлаараа Засгийн газраа авч үлдэх үү, эсвэл огцруулах уу гэдэг саналаа нэгтгэх ёстой. Гэвч өчигдөр саналаа нэгтгэж чадсангүй маргасаар шийдэлд хүрэлгүй тарцгаав.

МАН-ын бүлгийн хуралдааны үеэр засгийн газрыг огцруулах 30 гишүүний арын "нууц ноёнтон" болох УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ил гарч иржээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн Газрыг огцруулах 30 гишүүн дээр Ц.Нямдорж нэмэгдэж 31 болов. Бүлгийн хуралдааны дундуур Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар байн байн орж гарч ууртай, уцаартай хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй гэж хэдэрлэж байсан юм. Олон жил парламентад байсан хашир улс төрчдийн хувьд буйр заан байр суурь илэрхийлэхгүй байгаа мэт харагдавч, цаагуураа залуусаа турхирч, "яс булаалдсан ноход" шиг нийгэмд харагдуулах үйлдлийг хийсэн нь нэг л таагүй.

Ямартай ч есөн цагийн турш эрх баригч нам хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрэлгүйгээр хуралдаанаа завсарлуулжээ. Гэхдээ тэд хэзээ нэгдсэн шийдэлд хүрэх нь тодорхойгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар намын удирдлагууд нь аргаа барахдаа нэгдсэн байр сууринд хүрч байж бүлэг цааш хуралдах шийдвэрийг гаргасан гэх.

Тодруулбал, МАН-ын үе үеийн дарга нар, одоогийн дарга, ерөнхий сайд, шадар сайд, бүлгийн дарга, намын ерөнхий нарын бичгийн дарга нар хоорондоо учир зүйгээ олвол эрх баригчдын хурал үргэлжлэх аж. Эрх баригч намын бүлэг хуралдах үед тэд хэвлэлийнхнээс нэлээн жийрхэж, төрийн ордны хамгаалалтаар сэтгүүлчдийг нэг цэгт хориулж, тодруулга, яриа авах гэсэн сэтгүүлчдээс нэлээн дөлнө билээ.

Дашрамд дуулгахад Засгийн газрыг огцруулах тухай яриа дэгдэх үеэс эхлэн хэвлэлээр дамжуулан бие биерүүгээ элдэв үг чулуудаж байсан У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нарын нөхөрсөг дүр төрх, сэтгүүлчдийн нүдэнд өртсөн юм. Хэвлэлээр хонь чоно болоод байсан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өрөөнөөс нэг нэгийнхээ дал мөрөн дээр гараа тавиад инээд алдаж гарч яваад сэтгүүлчдэд гардуулав. Хэвлэлээр тэгтлээ их дайтсан сайд нар төрийн ордонд хэлхэлдэж байхад бусад нь хөшигний ард албан тушаалаа хувааж аваад хэвлэлийн тайзан дээр "бид эв зүйгээ оллоо" гэж жүжиг тоглон бантагнуулах биз.

Н.БАТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18