Шадар сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд энэ сарын 19-ны өдөр өгсөн билээ. Түүний хүсэлтийг зөвшилцөх асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчид санал хүргүүлэх тухай албан бичиг илгээжээ.
Харин Ерөнхийлөгч "Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье." хэмээн саналыг буцаасан байна.
Энэ асуудлыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа "Эзэн Баттулга нь 'топор' нэрт туршуул Хүрэлсүх муужгайгаа хамгаалаад л. Зөв л дөө, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг хойно..." хэмээн жиргэжээ.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна