МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах байсан ч хойшилж магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "гишүүдээ даваа гарагт бүгд хотод бэлэн байдалд бай гэж хэлсэн, бүлгээ хуралдуулж, үүсээд байгаа нөхцөлд байдлаа ярилцана" гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүдэд хуралдааны товыг хэлнэ гэж бүлгийн ажлын албанаас хэлсэн байна. Гэвч одоогоор тодорхой тов гараагүй байгаагаас харахад МАН-ын бүлгийн хуралдаан хойшилж мэдэхээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна