Үерийн эрсдэлтэй бүсийн иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна

O.Аззаяа
2026/03/31

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, цас, мөс хайлахтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Одоогоор дүүргийн хэмжээнд 2, 7, 23, 32, 40, 41 дүгээр хороод шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул тухайн хороодын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Иргэд та бүхэн:

Өөрийн гэр, хашаа, эд хөрөнгө, мал аж ахуйгаа болзошгүй үерийн аюулаас хамгаалах;

Хашаа, орон байрны ойролцоох цас, мөс, ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх;

Гол, горхи, жалга, гуу болон ус тогтдог эрсдэлтэй газарт ойр байрлахгүй байх;

Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, горхи, ус тогтсон хэсэгт тоглуулахгүй байх;

Үерийн усанд автсан зам, гүүр, гармаар зорчихгүй байх;

Цас, мөс эрчимтэй хайлж буй үед автомашин болон бусад эд хөрөнгөө эрсдэлтэй бүсээс хол байршуулахыг зөвлөж байна.

Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч байхыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18