Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна

Б.Нямсүрэн
2026/06/28

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас малын гоц халдварт өвчний нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл өглөө. Булган, Үенч, Алтай суманд малын гоц халдварт SAT-1 хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэн. Нийт 13 голомтын 168 өрхийн 1,590 толгой мал өвчилсөн бөгөөд халдварын тархалтыг зогсоох, голомтыг цомхотгох үүднээс өвчлөл илэрсэн 134 өрхийн 1,403 толгой малыг холбогдох журмын дагуу устгалд оруулжээ.

Халдварын эрсдэлийг бууруулах, малын сүргийг хамгаалах зорилгоор Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг нийт 9 суманд мал эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, дархлаажуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 958 өрхийн 349,766 толгой малыг вакцинд хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалтын явц одоогоор 25.8 хувьтай үргэлжилж байна.

Иймд голомтот бүс нутгуудад малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон тул малчид дур мэдэн мал тууварлахгүй байх, мал эмнэлгийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг чанд мөрдөж, дархлаажуулалтын ажилд идэвхтэй хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18