Налайх дүүргийн замыг түр хаана

Б.Нямсүрэн
2026/06/27

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын зарим хэсэгт ээлжит засварын ажил хийхээр болжээ.  Засвар энэ сарын 29-нөөс долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн уулзвараас Налайх дүүргийн 4 дүгээр хороо руу салдаг уулзвар хүртэлх автозамыг түр хугацаанд хаах юм. “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Налайх дүүрэг дэх салбарынхан тус замын ПК32-33.2 дахь хэсэгт буюу Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урдах автобусны буудлаас “Шүрэн” дэлгүүр хүртэлх 1.2 км автозамд засвар хийнэ.

Зүүн аймгууд болон Тэрэлж чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарыг дараах чиглэлээр зорчихыг зөвлөж байна. 353 дугаар ангийн уулзвараар Налайх дүүргийн төв рүү нэвтэрч, Буян Налайхын уулзвараар чигээрээ зорчин, Хоргын уулзвараар зүүн эргэн, 4 дүгээр хорооны голын зам буюу Божуугийн замаар Налайх-Тэрэлжийн постоор зорчиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой. Засварын хугацаанд жолооч нар замын тэмдэг, тэмдэглэгээ, зохицуулагчийн зааврыг мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18