Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ

Б.Нямсүрэн
2026/06/22

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүчээлэгч, нэрт уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийж, урлаг сонирхогчдын хүртээл болж байна.

Энэхүү үзэсгэлэн нь зээр хэмээх амьтны дүрийг уран бүтээлийн гол илэрхийлэл болгон сонгож, түүгээр дамжуулан тал нутгийн оюун санааны ертөнц, хүн ба байгалийн эмзэг харилцааг хөнддөгөөрөө онцлогтой. Уран бүтээлч хориод жилийн турш тууштай судалж, хөгжүүлсэн энэхүү сэдвээ 2025 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын “Жаахан Шарга” театрын тайзнаа орчин үеийн бүжгийн төсөл хэлбэрээр толилуулсан бөгөөд уг төслийн санаачлагч, ерөнхий арт директораар ажилласан юм.


ХААН галерейд дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэн нь уг төслийн үзэл санааг уран зураг, баримал, видео инсталляцаар үргэлжлүүлэн илэрхийлсэн цогц бүтээл болжээ.

Үзэсгэлэн нь Монгол орны зүүн бүс нутагт тархан нутагладаг цагаан зээрийн тоо толгой буурч, амьдрах орчин хумигдаж буй тулгамдсан асуудлыг хөндөнө. Хүний үйл ажиллагаа, дэд бүтэц, бүтээн байгуулалтын нөлөө эдгээр амьтны нүүдэл, бэлчээрийн хэв шинжид хэрхэн ул мөрөө үлдээж буйг уран бүтээлч дүрслэх урлагийн хэлээр илэрхийлэхийг зорьжээ.

Үзэгчдийн хүртээл болох зураг, коллаж, баримал, судалгаанд суурилсан бүтээлүүд нь хүн болон хүний бус амьд биетийн харилцан холбоо, алдагдал, хувирлын тухай эргэцүүлэх боломжийг олгоно. Энд “зүүд” нь зөвхөн нойрсох үеийн үзэгдэл бус, харин газар нутаг, бие махбод, дурсамжид хадгалагдан үлдсэн дүрслэл хэмээн илэрхийлэгдэнэ.


Ийнхүү энэхүү үзэсгэлэн нь бэлэн хариулт өгөхөөс илүүтэйгээр тал нутгийн үл үзэгдэх түүхүүдийг төсөөлөн бодох, эх дэлхийтэйгээ зохицон амьдрахын утга учрыг дахин нэг удаа тунгаах орон зайг үзэгчдэд нээж өгч байна.

Ж.Мөнхцэцэг нь Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн дээд сургуулийг, мөн Беларусь улсын Минск хотын Театр, урлагийн академийг тайзны зураач мэргэжлээр тус тус дүүргэжээ. Тэрээр тосон зураг, коллаж, хүрэл болон зөөлөн баримал, инсталляц, видео арт зэрэг олон төрлийн медиаг хослуулан туурвиж, хүний оршихуй, эмэгтэй хүний дотоод ертөнц, байгаль, дурсамж, эдгэрэл, дахин төрөлтийн сэдвийг гүнзгий хөнддөгөөрөө олонд танигдсан уран бүтээлч юм.

“Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн 2026 оны 7-р сарын 15-ныг хүртэл ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй тавигдаж байгаа тул урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

                                                                                                                                      Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18