Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байна.Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн тэмцээнд 28 орны 200 орчим шатарчин өрсөлдөж байна. Тодруулбал, их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцож байгаа юм. Азийн шилдэг шатарчид 10 өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна