Сумын заан Ц.Бямбацогт 10 даван түрүүллээ

Б.Нямсүрэн
2026/05/25

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын хаалтын барилдаанд 608 бөх барилдсанаас сумын заан Ц.Бямбацогт 10 даван анх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Г.Мөнхтулга үзүүрлэлээ.

Их шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат, Батжин Ойл ХХК, Эв Монгол клубийн бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Д.Саранцогт, тавд Завхан аймгийн Отгон сумын харьяат, УБТЗ-ын авто үйлчилгээний төв, "Завхан Даян" дэвжээний бөх, сумын баяр наадмын найман түрүүтэй заан Г.Анх-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын харьяат, Батмөнх Констракшн ХХК, Хурд дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Ж.Жамц нар шалгарлаа.

Дунд шөвөгт Төвийн заан Б.Золбаяр, Дундговийн заан Д.Мягмаржав, Ховдын заан О.Мөнхбат, Ц.Мөнхбаяр, Архангайн заан П.Нямжав нар үлдэв.

Дараагийн барилдаан ирэх 7 хоногт буюу тавдугаар сарын 30-ны бямба гарагт 13:00 цагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан, 31-ний ням гарагт 13:00 цагаас Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18