Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 134 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 54 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 117 нь обьектын гал түймэр, 8 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна