Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багт тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлага өчигдөр 17:00 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Хэргийг харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад жалга руу орж, зорчиж явсан нэг иргэнийг гэмтээсэн ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна