Нийслэлийн орчимд бамбай хоншоорт болон хортой могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой ичээнээсээ гарчээ. Тиймээс амралтын өдрүүдэд уул хад руу салхилахаар гарахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна