Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Монгол Улсыг төлөөлж /эрэгтэй/ А.Мөнх-Эрдэнэ, Ц.Ган-Эрдэнэ, О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц барилдах бол эмэгтэйчүүдээс А.Адъяасүрэн, Ж.Урангоо, О.Хүслэн нар хүч үзнэ. Нийт долоон жүдоч барилдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна