Дөрөвдүгээр сарын 12 бол хүн анх сансарт ниссэн бөгөөд “Сансрын нисэгчдийн олон улсын өдөр” буюу “Юрийгийн өдөр” хэмээн тэмдэглэдэг. 1961 оны энэ өдөр ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин Байконур буудлаас “Восток-1” хөлгөөр сансарт 108 минут нисэж, эсэн мэнд газардсан. Дэлхийн анхны сансрын нисэгч дэлхийг тойрог замаар нэг удаа тойрч Саратов мужийн Смеловка тосгоны орчим буужээ. Юрий Гагарин сансарт ниссэнээс хойш дэлхийн 40-өөд орны 500 гаруй хүн сансарт ниссэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна