"Виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ

Б.Нямсүрэн
2026/04/11

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Эгшиглэнг “Севеникс виз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2021 оноос 2023 оны тавдугаар сар хүртэл хугацаанд 491 иргэнийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр Австрали, АНУ, Канад, Шинэ Зеланд, БНСУ, Герман улс руу виз гаргаж өгнө, ажлын байранд зуучилна хэмээн иргэдийг хуурч, өөрийн болон компанийн дансаар нийт 3 тэрбум 603 сая 201 мянга 516 төгрөг шилжүүлэн авчээ.

Шүүх уг хэргийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд шүүгдэгч Л.Эгшиглэнг бусдыг залилан мэхэлж, гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон байна. Улмаар түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оноож, 3 тэрбум 285 сая 303 мянга 458 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү хэрэг нь удаан хугацаанд, олон хохирогчийг хамруулсан, зохион байгуулалттай байдлаар үйлдэгдсэн онц ноцтой залилангийн хэрэгт тооцогдож байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18