НХОГ: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг

O.Аззаяа
2026/04/09

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг.

Сүүлийн өдрүүдэд Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, төсөвтэй холбоотой мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгчээр “Бодь пропертиз” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан. Тэгвэл нийт 39 тэрбум төгрөгийн төсөвтэй Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, төсвийн задаргааны талаар НХОГ-аас тодрууллаа. 


НХОГ: “Цахим орчинд 44 тэрбум төгрөгөөр зөвхөн цэцэрлэгт хүрээлэн л барьсан мэт бичиж байгаа. 44 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлахад “Бодь пропертиз” ХХК 39 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлэх санал ирүүлж, шалгарсан.  Урт цагааны тохижилт нь жуулчдад зориулсан гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. 109 машины далд зогсоолтой бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй хэсэг, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Үйлчилгээний төвийг өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Үйлчилгээний төв жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээг явуулна. Нийт 3235 м.кв талбайтай. Үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтын тендерийг зарласан байгаа. Тендерийг 4 дүгээр сарын 23-нд нээнэ. Ирэх 5 дугаар сараас үйл ажиллагаа нь жигдрэхээр байна. Харин далд зогсоолын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд эхний 30 минут 1000 төгрөг, дараагийн хоёр цаг хүртэл 2000 төгрөг, 3 дахь цагаас эхлээд 3000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, ил зогсоолын үнээр иргэдэд үйлчилж байна. Сар шинийн баярын амралтын өдрүүдээр далд зогсоолоор иргэд үнэгүй үйлчлүүлсэн. Харин төсвийн тухайд зураг төсөл, барилга угсралт, дотор инженерийн шугам сүлжээ, далд зогсоол, гадна тохижилт, дулаан, ус, цахилгаан, холбооны ажлууд багтсан нийт дүн нь 39 тэрбум төгрөг юм” гэв.



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18