“Ногоон автобусны” хэрэгт 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлжээ

O.Аззаяа
2026/04/09

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн.

“Ногоон автобусны” гэх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсаны УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байв. Уг хэргийн улмаас учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58,0 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн байна. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Тухайлбал:

  • Гүүшин холбоо нь урд, хойд тэнхлэг хийн нум амортизатортай бөгөөд хийн нум тохируулагчтай байхаар захиалсан боловч хавтсан нумтайгаар нийлүүлсэн.
  • Дулаацуулгын системийг зорчигчдын зааланд 6-аас доошгүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлмээр пийшин халаагууртай байхаар захиалсан байхад халаалтын 4 төхөөрөмжтэй, жолоочийн хэсэгт 1 халаагчтай байв.
  • Автобусны хажуу шил нь дээд болон доод хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг хэсэг нь гулсаж онгойдог, бууралттай, цантдаггүй, давхар буюу вакум, аюулгүй шил байх ёстой ч зорчигчийн заалны шил дан, бууруулагч байхгүй.
  • Автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон, битүүмжлэл сайтай байх шаардлагыг огт хангаагүй байв.

“Тэнүүн огоо” ХХК-ийн оруулж ирсэн автобуснуудад хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах “ad blue” гэх төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, өөр ямар нэгэн холболт хийгдээгүй тул ажиллах боломжгүй байсан бөгөөд дээрх төхөөрөмж нь “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоожээ.

“Ногоон автобусны” гэх хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18