Ч. Лодойсамбуу: Гэмт хэрэг, хулгайтай холбогдсон хүмүүсийг хамгаалж, үлдээж байна

O.Аззаяа
2026/04/09

УИХ-ын чуулганы 4-р сарын 9-ний пүрэв гарагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Чуулганд гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу,  "Сүүлийн үед үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах шинжтэй, “үгэнд ордог болгох” механизм нэвтрүүлэх тухай яригдаж буйд харамсаж байна. Энэ нь ардчилсан нийгмийн суурь зарчимд харшилсан, байж боломгүй зүйл юм. Манай улс өөрсдийгөө 30 жилийн парламентын засаглалын түүхтэй хэмээн тодорхойлдог. Гэвч бодит байдал дээр олонхийн шийдвэрийг дагахын зэрэгцээ цөөнхийн дуу хоолойг хүндэтгэх, сонсох зарчим алдагдах хандлага ажиглагдаж байна. Түүх сөхвөл, Чингис хааны үед Их хуралдайн тогтолцоогоор чухал асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэдэг байсан ч цөөнхийн байр суурийг мөн харгалзан үздэг байжээ. Харин өнөөдөр иргэдийн дунд зарим ойлголт холилдож, буруу чиглэлд хэлбийж байна. Авилга, хулгай, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг хамгаалах, өмгөөлөх, улмаар хариуцлагаас мултлах оролдлого гарсаар байгаа нь нийгмийн шударга ёсны зарчимд сөргөөр нөлөөлж байна. Иймд хууль, засаглалын шинэчлэл нэрийн дор иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах бус, харин ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь илүү чухал асуудал болоод байна" гэв. 

го


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18