Т.Аубакир: Ахмадуудад гурван жилийн хугацаатай, 15 хүртлэх сая төгрөгийн хүүгүй зээл олгож байна

O.Аззаяа
2026/04/10

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд 15 сая төгрөг хүртэлх хүүгүй, 3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болж байна. Тус зээлийг авсан иргэд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байр шинээр бий болгож эхэлжээ. Одоогийн байдлаар дүүрэг бүрээс 10 орчим иргэнийг хамруулан дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд зээлд хамрагдсан иргэдийн олонх нь 1-2 ажлын байр шинээр бий болгож, тогтвортой орлоготой болсон байна. Тэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлэг дурсгалын зүйл урлах, цахилгааны хамгаалалтын хэрэгсэл хийх зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн зөвхөн дотоодын зах зээлд бус, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж ч нээгдэж эхэлжээ. Тухайлбал, Монгол Улс Евро-Азийн чөлөөт худалдааны хүрээнд шинэ зохицуулалт, дүрэм баталсантай холбоотойгоор жижиг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох нөхцөл бүрдэж байна. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд олгож буй зээл нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг бизнесийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18