Жолоодох эрхээ хасуулсан 134 хүн согтуугаар машин жолоодсон хэргийг шийдвэрлүүлжээ

O.Аззаяа
2026/04/09

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг 2024 оноос эхлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон.

Тээврийн прокурорын газраас  2024 онд 385 хүнд, 2025 онд 675 хүнд, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг үйлдсэн 134 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 17 насны хүн 0.7 хувь, 18-30 насны хүн 35.1 хувь, 31-44 насны хүн 43.3 хувь, 45-аас дээш настай хүн 20.9 хувийг эзэлж байх бөгөөд 87.3 хувь нь эрэгтэй байна.

Боловсролын хувьд, дээд болон бүрэн дунд, тусгай дунд боловсролтой хүмүүс зонхилон холбогджээ. 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээг авч үзвэл, 10 хүнд хорих, 80 хүнд торгох, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 25 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 22 хүнд 1-2 жил, 71 хүнд 2-3 жил, 39 хүнд 3 жил, 2 хүнд 5 жилээс дээш хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18