Ажил олгогчдыг дэмжиж, НДШ-ийн өртэй битүүмжилсэн дансыг нээхээр боллоо

O.Аззаяа
2026/04/08

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 111 дүгээр тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ажил олгогч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт шуурхай үүрэг чиглэл өглөө.

Энэхүү тогтоолын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлээс шалтгаалан шүүхийн шийдвэргүй дансаа битүүмжлүүлсэн Татварын өртэй 12100, Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Компаниуд графикийн дагуу өр төлбөрөө төлөхөөр болж, санхүүгийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бодит боломж бүрдэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өгсөн чиглэлийн хүрээнд НДЕГ-аас 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт 01/945 тоот, арилжааны банкуудад 01/947 тоот албан бичгүүдийг хүргүүлж албан ёсоор мэдэгдлээ. Уг тогтоол нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бодит дэмжлэг болох юм.


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18