Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

O.Аззаяа
2026/04/08

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин үеийн дижитал санхүүгийн шийдлүүдийг тасралтгүй санал болгож ирсэнЭнэ хүрээнд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд тэргүүлэгч Visa Worldwide Pte. Limited-ийн Visa Direct P2P болон Paysend PLC байгууллагын Paysend үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, харилцагчдадаа олон улсын шилжүүлгийг илүү хялбар, найдвартай гүйцэтгэх боломжийг олгож байна. Ингэснээр харилцагчид SocialPay аппликэйшнийг ашиглан өөрийн Голомт банкны данснаас олон улсын банкны данс руу гадаад гүйлгээ, шилжүүлгийг гар утсаараа хэдхэн хормын дотор гүйцэтгэх боломжтой боллоо. 

Visa P2P (Person-to-Person)  үйлчилгээний тухай: Дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг 24/7 саадгүй, найдвартай гүйцэтгэх боломжтойVisa P2P буюу Person-to-Person үйлчилгээ нь хувь хүний картын дугаараар харилцагч хоорондоо шилжүүлэг хийх боломжтой гэдгээрээ Visa B2B үйлчилгээнээс ялгаатай

Visa Direct P2P үйлчилгээний давуу тал:

• Хурдан, шуурхай байдал: Олон улсын гүйлгээг илүү богино хугацаанд хүлээн авагчид хүргэнэ.
• Бага шимтгэл: Харилцагчийн санхүүгийн ачааллыг бууруулж, гадаад гуйвуулгыг хамгийн боломжит, хямд өртгөөр гүйцэтгэнэ. 
• Найдвартай, хялбар ажиллагаа: Хүлээн авагчийн Visa картын мэдээллийг ашиглан дэлхийн аль ч улс руу мөнгөн гуйвуулгыг илүү найдвартай, хялбар илгээнэ.

Paysend үйлчилгээний тухай: Дэлхий 20 гаруй улсын банк руу мөнгөн гуйвуулга илгээх боломжтой. Paysend үйлчилгээ нь дансны дугаараар шилжүүлэг хийх бөгөөд таны шилжүүлэг богино хугацаанд хүлээн авагчид хүрдэг тул гадаад мөнгөн гуйвуулгын хувьд хамгийн хялбар шийдэл гэж хэлж болно.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. Paysend үйлчилгээний давуу тал:

• Хурдан, найдвартай байдал: Олон улсын гуйвуулгыг богино хугацаанд, аюулгүйгээр хүлээн авагчид хүргэнэ.
• Өргөн хамрах хүрээ: Дэлхийн 20 гаруй улс орны банкны данс руу шууд мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
• Хялбар, ойлгомжтой ашиглалт: SocialPay аппликэйшнээр дамжуулан цөөн алхмаар шилжүүлэг хийнэ.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Харилцагч та Голомт банкны SocialPay аппликэйшнийг ашигладаг бол яг одооноос эхлэн заавал банкны салбарт очихгүйгээр, гүйлгээ хүлээн авах хүртэл 1-3 хоногийг хүлээхгүйгээр олон улсын шилжүүлгийг гар утсаараа хялбар, шуурхай гүйцэтгээрэй

SocialPay ашиглан Visa P2P гүйлгээ хийх заавартай ЭНДдарж танилцана уу.

SocialPay ашиглан Paysend гүйлгээ хийх заавартай ЭНДдарж танилцана уу.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх санал сэтгэгдлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан хүргүүлэх боломжтой.


0
angry
2
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18