Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ

O.Аззаяа
2026/04/07

Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.

Эрх бүхий албан тушаалтнаас 2026 оны эхний гурван сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн насанд хүрээгүй нийт 446 холбогдогчид шийтгэл оногдуулжээ.

Дээрх зөрчлийн 141 буюу 31.6 хувь нь Нийслэлд, 305 буюу 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд,  30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. 

Эцэг эхчүүд автомашины түлхүүрээ ил орхидог, хүүхдүүд жолоодох эрхгүйгээр  хөдөлгөөнд оролцсоноос үүсэх хууль эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгоогүй, энэ талаарх мэдлэг дутмаг, автомашин жолоодох сонирхолдоо хөтлөгдөн эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, зөрчлийн холбогдогч болж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.  

 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18