МУ-ын Шадар сайд Н.Номтойбаяр онцгой байдлын салбарын хууль эрх зүйн орчин, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулна

O.Аззаяа
2026/04/07

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.04.06\ Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

Ажлын уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан.

Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль болон холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр нь Онцгой байдлын салбарын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уг судалгаанд үндэслэн боловсруулсан хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг зохион байгуулах ажилд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Мөн гамшгийн эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, материаллаг нөөцийг үе шаттайгаар шинэчлэх, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Үүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Үйл ажиллагааны төгсгөлд Шадар сайд ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг авч санал солилцож ажиллалаа.


0
angry
0
care
1
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18