“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

O.Аззаяа
2026/04/06

НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт болж байна. "ДААМ 2026" тэмцээн нь оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга С.Саранцэцэг “Энэхүү тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай буурал хүртэл олон тамирчин оролцож байна. Бид нийслэлд спортын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулдаг. Даамны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Даамны спортын цаашдын хөгжилд хувь нэмэр болох үүднээс энэ өдөрлөгийг зохион байгуулж буй. Тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, 40 хувь нь насанд хүрэгчид байна. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Оюуны спорт хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна тэвчээртэй болгох, сууж сургах зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Даамны өдөрлөг өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө” гэв.

Нийслэлийн Даамны холбооны УЗ-ийн гишүүн Ц.Алтанхуяг “Өнөөдрийн тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. 100 буудалт даамны төрлөөр анх удаа Төв талбайдаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шидэг тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Даамчид бид их баяртай байна” гэлээ.


0
angry
3
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18