Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аяныг ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлнэ

O.Аззаяа
2026/03/24

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран “Хүүхэд хамгаалал-2026” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар хэрэгжүүлж эхэллээ.

Тус аяныг хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхлэлтийг зогсоох, орон нутгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хороодын хамтарсан баг, байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулах юм.

Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг оролцуулан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” уулзалт, ярилцлага өрнүүлж буй. Түүнчлэн 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдэвт богино хэмжээний кино уралдаан зарлах бол дүүргийн хэмжээнд “Хайрын гар-2026”, “Би хариуцлагатай аав, ээж” зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг хүүхэд, гэр бүл, цэцэрлэг, сургууль, хороо, албан байгууллагын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хороодын хамтарсан багуудыг идэвхжүүлж болзолт уралдаан зарлах бөгөөд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн хамтарсан баг, прокурор, цагдаагийн алба хаагчдыг урамшуулах ажил мөн зохион байгуулагдана.

Аяныг зохион байгуулахад манлайлал үзүүлж, санаачлага гарган ажиллаж буй эмэгтэй төлөөлөгчиддөө талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18