“3.27” олон улсын театрын оюутны их наадам Улаанбаатарт 32 дахь жилдээ болно

O.Аззаяа
2026/03/24

Театрын урлагийн сургуулиас зохион байгуулдаг “3.27” олон улсын театрын сургуулиудын оюутны их наадам 32 дэх удаагаа 3 дугаар сарын 22-29 хооронд Улаанбаатар хотноо Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт болно.  Тус наадам нь 2024 оноос эхлэн олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан юм.

Хоёр шаттай зохион байгуулдаг наадам тайзны 13 (Шилдэг бүтээл, Шилдэг уран сэтгэмж, Шилдэг үндэсний бүтээл, Шилдэг сонгодог бүтээл, Шилдэг найруулга, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг эмэгтэй жүжигчин, Шилдэг зохиолч, Шилдэг тайзны зураач, Шилдэг туслах эрэгтэй жүжигчин, Шилдэг туслах эмэгтэй жүжигчин, Шилдэг ярианы техниктэй жүжигчин), дэлгэцийн нэг (Шилдэг дэлгэцийн бүтээл) номинацаар шилдгүүдээ шалгаруулна.

Мөн тус наадмын хүрээнд 3 дугаар сарын 23-28-ны хооронд зохион байгуулах “Театр-7 хоног”-ийн хөтөлбөрт 5 удаагийн “Мастер класс” зохион байгуулагдана. Үүнд:

  • “Beauty god” брэндийн захирал Э.Эрболд “Хувь хүний брэндинг” (03.23-ны 12:00 цагт)
  • Кино найруулагч, продюссор Д.Золбаяр “Үндэсний киноны хэв шинж” (03.24-ний 12:00 цагт)
  • Театрын найруулагч, жүжигчин Э.Ёндоншарав “Орчин үеийн театрын найруулгын чиг хандлага” (03.25-ны 12:00 цагт)
  • БНСВУ-ын “Олон улсын театрын институтын ерөнхийлөгч, найруулагч Ли Кю Донг “Жүжгийн зохиол бичих ур чадвар” (03.26-ны 15:00 цагт)
  • ОХУ-ын Екатеринбургийн театрын урлагийн сургуулийн (ЕКТИ) профессор багш Федчишин Иван Романович “Тайзан дээрх эрх чөлөө ба үнэн байдал” (03.27-ны 15:00 цагт)
  • А.П.Чехов “А.П.Чеховын хүүхдүүд” жүжиг - КУДС-ийн “Оюутан” театрт 03 сарын 23-ны 19:00 цагт
  • В.С.Красногоров “Диваажингийн хаалга” жүжиг - СУИС-ийн “Оюутан” театрт 03 сарын 24-ний 19:00 цагт
  • С.Жаргалсайхан “Тэмүүжин” жүжиг - ИЗОИС-ийн “Оюутан” театрт 03 сарын 25 -ны 17:00 цагт
  • Н.П.Анкилов “Цэргийн бэлэвсэн гэргий” жүжиг - СУИС-ийн “Оюутан” театрт 03 сарын 26-ний 19:00 цагт
  • Н.В.Коляда “Хөгшин эм туулай” жүжиг - СУИС-ийн “Оюутан” театрт 03 сарын 27-ны 19:00 цагт
  • Сю Тун “Улаан дэнлүүт асар” жүжиг - СУИС-ийн “Оюутан” театрт 03 сарын 28-ны 17:00 цагт

“Театр - 7 хоног”-ийн хүрээнд 6 өдрийн турш Оюутны уран бүтээлүүд тоглогдоно. Үүнд:

Мөн Пүрэвхүүгийн Батхуягийн нэрэмжит “Тайз, дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж бичлэгийн улсын уралдаан”-ыг 10 дах удаагаа зохион байгуулж, шилдэг шүүмж шалгаруулахаар төлөвлөөд байна.

Энэ жилийн наадамд гадаадаас ОХУ, БНСВУ, Казахстан, Тунис, дотоодоос Их засаг их сургууль, СИТИ их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Зохиомж дээд сургууль тус тус оролцохоор урьдчлан мэдүүлэг өгөөд байна.

"3.27" олон улсын оюутны их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, уламжлал ёсоор Улсын Драмын эрдмийн театр, “Гэгээн муза” академи, “Фантастик” продакшн, “Эмоци” продакшн зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд, Olloo.mn, Beauty god брэндүүд дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна.

Энэхүү “3.27” их наадам нь олон улсын театрын урлагийн сургуулиудын байгууллага болон багш нарын хамтын ажиллагааг өрнүүлэх, оюутан залуусын ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан бие биеэсээ суралцахад ач холбогдолтой юм.

“3.27” олон улсын театрын сургуулиудын оюутны их наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 80282329, 99002821 дугаараас лавлах боломжтой.

 


0
angry
5
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18