Улаанбурхан өвчний 12 тохиолдол шинээр бүртгэгдлээ

O.Аззаяа
2026/03/24

2026 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 шинэ тохиолдол батлагдсанаас 5 нь нийслэлд, 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 14,422-д хүрчээ. Үүнээс 11,689 нь нийслэлд, 2,733 нь орон нутагт бүртгэгдсэн бол 15 хүн нас барсан байна.

Одоогоор 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 6 хүн гэрээр эмчлүүлж байна. Нийслэлд 23, орон нутагт 20 хүн эмчилгээ авч байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь хөнгөн болон дунд зэргийн оноштой байна.

Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хамгийн өндөр байгаа нь анхаарал татаж байна.

Мөн 10,000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин зарим аймагт өндөр хэвээр байна.

Одоогийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт 396 дахь өдрөө үргэлжилж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18