X:8 "Найрамдал зуслан-5 шар" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Их Монгол өргөө (баруун, зүүн), Найрамдлын пост (баруун, зүүн) зогсоолыг шинээр нэмжээ.
Дээрх замналын өөрчлөлтийг энэ долоо хоногийн Лхагва гарагт буюу гуравдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөж эхлэх юм байна. Ингэснээр автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа юм гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна