Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

O.Аззаяа
2026/03/23

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих ажил үргэлжилж байна.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 39 нэгж талбараас 11 нэгж талбарыг чөлөөлсөн бол зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 51 иргэн, хуулийн этгээдээс 36 иргэний газрын зөрчлийг аргилгаад байна.

Үерийн ус хуримтлуулах энэхүү усан сан ашиглалтад орсноор хотын өндөр нягттай суурьшлын бүсэд Сэлбэ голоос үүсэх үерийн эрсдэлийг бууруулах юм. Мөн 1.3 сая метр куб цэвэр усны нөөц хуримтлуулах боломжтой болно. Мөн орчны агаарын чийгшил нэмэгдэж, аялал амралтын таатай орчин бий болох юм. 


1
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18