Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ

Б.Нямсүрэн
2026/03/20

Тээврийн прокурорын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамж буюу дугаарын хязгаарлалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр 579 тээврийн хэрэгслийн эзэмшигчид газар дээр нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хяналаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тогтоосон бүсчлэлээр зөрчил ирүүлж байсан хяналтын камерт системийн алдаа гарсны улмаас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захирамжид заасан бүсчлэлээс гадуурх 1, 6 дугаараар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгууль оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлсэн.
 
Шүүхээс прокурорын бичсэн дүгнэлтэд үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж торгууль шийтгэлийн сангаас устгуулах талаар албан бичиг хүргүүлж ажилласан байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18