Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид хоёр хэсэгт хуваагдан ажиллаж, тусгай хамгаалалттай газар бэлчээрлэж буй малыг гаргах ажиллагааг зохион байгууллаа. Нэгдүгээр хэсгийн алба хаагчид Бага тэнгэрийн амнаас Залаатын ам хүртэл нийт 80 орчим толгой малыг гаргасан бөгөөд 67 адууг нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Мөн хоёрдугаар хэсэг нь Зайсангийн амнаас Их тэнгэрийн ам хүртэл 30 толгой адууг мөн адил хүлээлгэн өгсөн талаар мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна