Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

Б.Нямсүрэн
2026/03/20

Нийслэлийн хэмжээнд авто замын барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. Энэ жил нийслэлээс 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт авто замын ажил нь нийслэлийн мега төслүүдийн нэг Туулын хурдны замын ажил юм. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын авто замын барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Авто замын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдээд явж байна. Олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй. Нийт трассын уртад 10 метр өргөн түр зам гаргахаар ажиллаж байна. Үүний үндсэн дээр төмөрбетон суурийн ажлууд хийгээд явна” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас хамгийн сүүлд Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу явах Эмээлтийн замыг Өлзийт хороолол, Морингийн даваатай холбох 12.5 км замын худалдан авах ажиллагааг зарласан байна. Сонгон шалгаруулалт дууссаны дараа дөрөвдүгээр сарын сүүлээр авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 4 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 4 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 6 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 7 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 20 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 23 цагийн өмнө
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр