“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ

Б.Нямсүрэн
2026/03/20

Монгол Улсын Засгийн газраас энэ 2026 оны хоёрдугаар сарын 4-нд 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон юм. Энэхүү ажлын хүрээнд Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран өнөөдөр /2026.03.20/ “Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж байна. 

Р.Чойном нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор-Ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн юм. Р.Чойномын гэр үзэсгэлэнг анх Хэнтий аймгийн Дархан суманд 1995 онд нээн ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн үзэсгэлэнд тус гэр музейд тавигдаагүй 100 гаруй үзмэр тавигджээ. 

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос Р.Чойномын “Өд” сантай хамтран 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн юм. 

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном нь 1957-1960 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасаг, Хотын соёлын ордон, “Шинжлэх Ухаан амьдрал” сонинд зураачаар тус тус ажиллаж байсан юм. 

Тиймээс энэхүү үзэсгэлэнд түүний урлан бүтээсэн зураг, модон сийлбэр, чулуун сийлбэр гэх мэт урьд өмнө нь олон нийтэд төдийлөн дэлгэгдэн харуулж байгаагүй бүтээлүүд нь тавигдаж байна. 

Р.Чойном нь зөвхөн яруу найрагч төдийгүй зураач, сийлбэрч байсан юм. 1990 онд түүнд Монгол Улсын Төрийн шагнал нэхэн олгосон юм. 

Үзэсгэлэн өнөөдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл олон нийтийн хүртээл болно. Үзэсгэлэнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва,  Р.Чойномын гэргий Н.Нина, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд болон төр, урлаг соёлын төлөөлөл, залуучууд оролцлоо


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18