Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана

Б.Нямсүрэн
2026/03/20

Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан ирэх дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д болох тов гарсан. Э.Цэндбаатар энэ удаад WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдахаар болжээ. Хэрэв энэ тулаанд ялалт байгуулбал аваргын бүсний төлөө тулалдах тулаанчдын тоонд багтах аж.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Дэлхийн боксын чансаагаар 8-т эрэмблэгдэж байгаа контендер түвшний боксчин Тажикстаны Мухаммед Якубов. Мэргэжлийн рингэнд 25 тулаан хийж 23 ялалт байгуулсан. 23 ялалтынхаа 12 тулааныг хүнд цохилтоор буулган авчээ. Мэргэжлийн боксын эхний тулаанаа 2015 оны 12 дугаар сард хийж байжээ. Насны хувьд Э.Цэндбаатараас нэг насаар буюу 30 настай.

Харин Э.Цэндбаатарын хувьд 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан. Э.Цэндбаатар энэ чансааны 16 дугаар байрт эрэмблэгдэж байгаа. Нурууны хувьд Э.Цэндбаатар 163 см, Якубов 165 см өндөр аж.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18