Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 10 хувьтай хэрэгжиж байна

Б.Нямсүрэн
2026/03/13

 Бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчийн хяналтыг “Тавантолгой төмөр зам” ХХК, гүйцэтгэгчээр БНХАУ-ын Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, төмөр замын доод бүтцийн газар шорооны хөрс хуулах, жаазан гүүрийн их биеийн бетон цутгалтын ажил, дөрвөлжин, дугуй хоолойн их биеийн бетон цутгалтын ажлыг 13 байршилд хийлээ.
Төслийн хүрээнд нийт 9,5 км гүүр баригдахаас 1330 ширхэг шон суурь өрөмдөх, тулгуурын хөндлөн нуруу байгуулах, завсрын тулгуур барих ажлыг хийлээ.
Эрчим хүчний ажлын хүрээнд 35/10 кВ-ын 3 хэлхээт түр цахилгаан хангамжийг 4 километрт угсарч, барилга байгууламжийн ажлын хүрээнд суурин ухмалын ажил хийгдэж, авто замын түвшин хэмжих ажил хийгдсэн байна.
Тус бүтээн байгуулалт нь нарийн царигийн 10,8 км, өргөн царигийн нь 8,7 км төмөр замтай, 32,6 км дэлгэмэл урттай, нарийн царигаар 20 сая тонн, өргөн царигаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын экспортын хүчин чадлыг 30 сая.тонноор нэмэгдэж, тээврийн өртөг буурна.
Монгол Улс Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.000 ам.долларт хүрэх тооцоолол хийгдэж байна.

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, тээвэрлэлт хийгдэж эхэлснээр 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болно.Цаашид Монгол-Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал хилийн боомтууд төмөр замаар холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18