Говьсүмбэрт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн хавчуулагдсаныг аврагчид гаргажээ

O.Аззаяа
2026/03/13

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарч, нэг иргэн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна.

Тодруулбал, Сүмбэр сумын “Найрамдал” 3 дугаар багийн “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн урд төв зам дагуу “Vellfire” загварын гэр бүлийн суудлын автомашин, “Prius” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Осол болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад 20:20 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид очиход автомашины төмөр хийцэд иргэн А /31 настай, эмэгтэй/-ийн зүүн хөл хавчуулагдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, иргэнийг эсэн мэнд гарган авч аймгийн Яаралтай тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна. Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.









0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18