Хохирогчийн ээж: “Энэ охинд зодуул, үгүй бол бид зодно” хэмээн сүрдүүлсэн байсан

O.Аззаяа
2026/03/12

Үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж хохирсон хүүхдүүдийн ар гэрийнхэн манай редакцид хандсаар байна. Ээлжит хохирогч болох нүүрлүүгээ алгадуулж буй хүүгийн ээж бидэнд хандсан юм. 

- Танай хүүхэд анх яаж тэр хүүхдүүдтэй холбогдсон юм бол та энэ талаар ярина уу? 

Манай хүүхдийн надад хэлснээр бол Шангриллагийн 4 давхарт кино үзэхээр очиход хэдэн хүүхдүүд дуудсан юм байналээ. Тэгээд очиход нь нэг охин цүнх, куртик, гар утсыг хурааж авсан. 21 дүгээр сургуульд сурдаг охин байсан гэдэг. Хувцас утсыг нь булааж аваад шууд орцруу нь ороод тэгээд манай хүүхдийг дээрэлхэж эхэлсэн юм байналээ. 

- Бичлэг дээр бол алгадуулаад байсан. Өөр байдлаар гэмтсэн зүйл байсан уу? 

Бичлэг дээр бол манай хүүхэд нэг охинд алгадуулаад байгаа зүйл гарч байгаа. Гэвч цаана нь бол бүлгэм байгаа. Утас, куртикээ авах гээд араас нь орсон чинь араас нь 10 гаруй эрэгтэй хүүхэд орж ирсэн байгаа юм. Тэнд нийт 20 орчим хүүхэд байсан гэсэн. Тэгээд “Энэ охинд зодуул, үгүй бол бид зодно” хэмээн сүрдүүлсэн байсан. 

- Хэрэг шалгагдаж байгаа үйл явцын талаар... 

Хэрэг удахгүй прокурор руу шилжихээр байгаа юм байналээ. 

- Хүүхдэд өөр гэмтэл байгаа юу? 

Азжаргал гэх охин миний хүүгийн чихрүү гурван удаа маш хүчтэй алгадсан байсан. Мөн нэг охин нь миний хүүг "Доошоо сөгдөөд уучлалт гуй" гээд гурван удаа элгэдсэн байналээ. Уг хэрэг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Шангрилла төвд болсон. Манай хүүхэд надад нуугаад хэлээгүй. Би 3 дугаар сарын 10-ны өглөө хэвлэл мэдээллийн  сайт дээр цацагдсан үеэр мэдээд цагдаад хандсан. 

- Ямар хүүхдүүд хүчирхийлэл үйлдсэн талаар та хүүтэйгээ ярилцаж үзсэн үү? 

Манай хүүхэд кино үзэхээр Шангрилла ордог. Намар нэг удаа таарч байсан юм байналээ. Дандаа бүлгэмээрээ, бөөндөө явж байдаг хүүхдүүд юм байналээ. Тэгээд ганц нэгээрээ явж байгаа хүүхдүүдийг дуудаж үг яриа өдөж, шантаажилдаг юм шиг байгаа юм. 130 дугаар сургууль болон 21, Монгени сургуулийн хүүхдүүд юм байналээ. 



32
angry
1
care
0
haha
0
liked
4
love
8
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18