ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүн ахална

O.Аззаяа
9 цагийн өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр тогтож, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг хийсэн.

Үргэлжлүүлэн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар хуралдаанд танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвших хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ. Дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл байв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар гишүүдэд танилцуулсан юм.


Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 8 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.НоминчимэгД.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар ажиллахаар төсөлд тусгажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, баталлаа.


Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай уг төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан.


Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжин “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Х.ТэмүүжинГ.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 11 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 12 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 13 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 13 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 13 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 14 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27