“Шинэсаран” түр хамгаалах байр ашиглалтад оржээ

O.Аззаяа
2026/03/11

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах "Шинэсаран" байр ашиглалтад оржээ. Анх удаа олон улсын жишгээр баригдсан уг түр байрыг гэмт хэргийн золиос болж, харамсалтайгаар амь насаа алдсан охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” хэмээн нэрлэжээ. 

“ШИНЭСАРАН түр хамгаалах байр хүчирхийллээс ангид байх нийгэм нийтийн хариуцлага, ухамсрын дохио сануулга, бэлгэ тэмдэг болж, энхрий бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. 

Өмнө нь байсан түр хамгаалах байрны барилга нь 100 гаруй жилийн насжилттай тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, нураах шаардлагатай гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад байсан юм. Иймээс шинээр түр хамгаалах байр барих, ингэхдээ олон улсын жишигт нийцсэн байхыг чухалчилж ажилласан гэлээ. 

"Шинэсаран" түр хамгаалах байрыг Израил улсын түр хамгаалах байрны загвараар, нэг дор 40 гаруй хохирогч хүлээн авах хүчин чадалтайгаар барьжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухаан зэрэг 7 төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөөнүүдийг гаргасан байна. Ийнхүү шинэ түр хамгаалах байрыг барьж байгуулах ажлыг УИХ-ын дарга Н.Учрал санаачилж, мэргэжлийн байгууллагатай хамтран, гаднын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барьж байгуулсан байна. 

Шинэ түр хамгаалах байрны нээлтийн ёслолын үеэр УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ "Монгол бол айдас хүйдэст автаж, хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдүүдээ, эмэгтэйчүүд, иргэдээ хамгаалдаг халамжилдаг төр засагтай, хууль журамтай улс орон байх учиртай. Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалттай хаалганы үйлдэгддэг асуудал биш. Хүний жам ёсны эрх, илүү сайхан ирээдүйн төлөө төр засгийн хүлээсэн эн тэргүүний үүрэг.Улсын Их Хурал хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эрх зүйн эрүүл орчин бүтээхийн төлөөх онцгой анхаарч ажиллах болно" гэдгийг онцлон дурьджээ. 

image-1
image-1
image-1
image-1

0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18