С.Шаарийбуу: Монголын төрд анх удаа хандахад асуудлыг маань их шуурхай шийдэж өглөө

Б.Нямсүрэн
2026/03/06

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбууг өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзсан юм.  Монгол Улсын Засгийн газраас түүнийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

С.Шаарийбуу “Сүүлийн үед цахим орчин, хэвлэл мэдээллээр  Ерөнхий сайдад өргөдөл гаргасан, уулзах гэж байгаа юм байна гэдэг асуудал их хүчтэй яригдлаа.  Монголын төрд анх удаа хандлаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Гол нь асуудлыг их шуурхай шийдэж өглөө. Би өргөдлөө бичээд авч орсон юм.  Хорин жил Малайзын засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж явсан. Нэг улсын иргэнтэй бүхэл бүтэн улс, хууль шүүхийн байгууллага, төр засаг  давж заалдаж байсан. Миний бие өмгөөлөгч Б.Баяр, өөр нэг эмэгтэй бас бий. Бид гурав л хорин жил зүтгэсэн. Энэ удаад би аргагүйн эрхэнд тус улсын Дээд шүүхэд давж заалдсан. Миний ганц боломж энэ л байсан. Иргэн хүн холбооны шүүхэд давж заалддаг. Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө санаа тавих, асуудалд хандах боломж нээгдэж байгаа юм. Өмнө нь болдоггүй байсан. Улсын асуудал, хуулийн асуудалд хөдлөнгөөс орж болохгүй гэсэн дүрэмтэй. Мэдээж уулзалтын үр дүнд ямар шийд гаргав гэхээр шуурхай ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг Австрали, Малайзтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлыг яаж шийдэх зэрэг боломжтой болж байна. Тус ажлын хэсэгт миний бие болон хуульчид, хүний эрхийн байгууллага болон Засгийн газрын тодорхой төлөөлөгчид байна. Ажлын хэсгийн ахлахаар Ш.Раднаасэдийг томилсон. Ингэхээр түвшин, агуулга, ач холбогдол нь өөр нөхцөлд асуудал шийдвэрлэгдэх боломжтой нөхцөл бүрдүүлж өгч байгаа явдал туйлын чухал байлаа. Гол нь би Малайзын Дээд шүүхэд давж заалдах өргөдөл л гаргасан. Тэд зөвшөөрвөл давж заалдах боломжтой болно. Тиймээс би зөвшөөрүүлэхийн тулд Засгийн газартаа хандсан юм. Өмнө Засгийн газартаа хандаж болохгүй байсан. Нээлттэй биш учраас тэр. Нэгдүгээрт эрх зүйн гэрээ байхгүй. Хоёрдугаарт Малайзын шүүх надтай давж заалдаад байсан учраас манай Засгийн газар тус улсын ажилд хөндлөгөөс оролцох боломжгүй. Харин одоо би давж заалдаж байгаа учраас төртэйгөө хамтрах боломж гарч байгаа юм. Ихэнх хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэдэг. Мөнгөндөө гол бус үнэний төлөө явж байгаа. “Уучлаарай” гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм. Гэвч зарим хэрэг хийсэн хүмүүс Австралид, зарим нь нутагтаа буюу Малайзад байж байдаг. Ийм л маш сонирхолтой нөхцөл байдал үргэлжилсээр хорин жил боллоо доо” гэлээ.



0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18