Нурууны мэдрэлийн өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ

Б.Нямсүрэн
2026/03/06

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Өвдөлт намдаах кабинетынхан нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ.

Мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нь рентген хяналт дор хагалгааны ариун орчинд хийдэг нарийн ажилбар бөгөөд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батсайханы удирдлага дор тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болжээ. Энэхүү нь нурууны нугалам хоорондын нүхээр дамжуулан үрэвслийн эсрэг кортикостероид эмийг шууд мэдрэлийн ёзоорт тарьж, хавдар ба үрэвслийг бууруулж өвдөлтийг намдаадаг байна.   Үүнийг нурууны дискний ивэрхий, суудлын мэдрэлийн өвдөлт, нурууны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдахад хэрэглэдэг аж. Ингэснээр өвдөлт намдаж, хөдөлгөөн сайжрахаас гадна мэс заслаас зайлсхийх боломжийг нэмдэг байна.


0
angry
0
care
0
haha
9
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18