Монгол залуусыг олон улсын түвшинд гаргах “Grow with google” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Б.Нямсүрэн
2026/03/03

Ур чадвараа ахиулж, өөртөө хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүн бүрийн алдаж болохгүй боломж GROW WITH GOOLE MONGOLIA хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Монголын залуусыг дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвартай болгох зорилготой тус хөтөлбөр нь зөвхөн энтрепренер залуус төдийгүй ахлах ангийн сурагчид, тэтгэвэрт суугаа ахмадууд, алслагдсан бүс нутагт амьдарч буй малчид зэрэг бүх насны иргэдэд нээлттэй хэрэгждэг.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь “Grow with Google” хөтөлбөрийн дэмжигч байгууллагаар ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн элсэлтээр нийт 350 оролцогчийг хамруулж, Google-ийн хүний нөөц бэлтгэх аргачлалд суурилсан цахим ур чадварын сургалтад хамруулах юм. Тус хөтөлбөрийн AI, Advanced Data Analytics, Cybersecurity чиглэлүүднп уөн суудал үлдээд байна.


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр 

Суралцагчид 3 сарын хугацаанд Coursera платформоор дамжуулан англи хэл дээр цахимаар суралцахын зэрэгцээ танхимын хэлбэрээр монгол хэл дээр софт ур чадварын сургалтад хамрагдана.

Ингэснээр цахим болон мэргэжлийн ур чадвараа ахиулах, олон улсын стандартад нийцсэн мэдлэг эзэмших, карьертаа бодит ахиц гаргах, гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжтой болох юм.

Аж ахуйн нэгжүүдэд нээлттэй хамтын ажиллагаа 

Мөн аж ахуйн нэгжүүд тус хөтөлбөртэй хамтран ажилласнаар цахим ур чадвар болон англи хэлний мэдлэгтэй шинэ боловсон хүчнийг сонгон шалгаруулах, одоогийн ажилтнуудаа чадавхжуулах өргөн боломж бүрдэж буйг зохион байгуулагчид онцолжээ.

Бодит үр дүн 

Өмнөх төгсөгчдийн 77.5% нь карьераа ахиулж, 34.5% нь бизнесээ өргөжүүлж, 28.6% нь шинэ ажилд орсон гэсэн судалгааны дүн гарсан байна.

Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт 

Сургалтын төлбөрийг Storepay-аар дамжуулан 45 хүртэлх хоногийн хугацаанд хүүгүйгээр хуваан төлөх боломжтой бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд “IT PARK” гэсэн промо кодыг ашиглан 5 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

“Grow with Google” хөтөлбөр нь мэдлэгийг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргаж, Монголын хүний нөөцийг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгоход чиглэсэн бодитой алхам юм. Бүртгэл хязгаартай тул сонирхсон иргэд та бүхэн амжиж бүртгүүлэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18