Р.Нямдаваа: Ойрхи дорнодод үүссэн нөхцөл байдал гэнэт гарч ирээгүй

Б.Нямсүрэн
2026/03/02

АНУ болон Израиль улс хамтран Иран улсад цохилт өгсөн нь бүс нутгийг хамарсан шинжтэй болсон.  Сөргөлдөгч талууд Иран, Израилийн нутагт харилцан цохилт өгөхөөс гадна Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байна. Үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодрууллаа. 

Тэрээр " АНУ Израил улстай хамтран Иран улсад цохилт өгсөн. Мөн Иран улсын хариу цохилтоос ойрхи дорнодын бүс нутагт тогтворгүй байдал үүссэн. ГХЯ-наас эрсдэлт бүс нутагт оршин суугаа иргэдийн тоон мэдээллийг гаргасан. Ингэхдээ өмнөх мэдээлэл дээрээ нэмж тогтворгүй байдал үүссэн өдөр, цаг хугацаанд тухайн улсад аялж, дамжин өнгөрч явсан иргэдийн мэдээллийг гаргах ажилласан. Өнөөдрийн байдлаар тухайн бүс нутагт манай улсын 371 иргэний 40 нь Израилд байгаа юм.  40 иргэн тус улсад оршин суудаг, холимог гэр бүлтэй. Монгол Улс Катар, Кувейт, Абу-Дабид Элчин сайдын яамтай. Эдгээр дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан холбоо тогтоож ажиллаж байна. Одоогоор 371 иргэн ямар нэгэн эрсдэлт нөхцөл байдалд ороогүй. Ойрхи дорнодын нөхцөл байдал гэнэт гарч ирээгүй, 2023 оны аравдугаар сараас газын зурваст болон тухайн бүс нутгийг тойрсон газар нөхцөл байдал хүнд байсан нь үнэн. Бид дипломат төлөөлөгчийн газар болон бусад эх сурвалжаар дамжуулж авсан мэдээллүүддээ үндэслэн тухай бүрд нь эрсдэлийг тооцож гаргасан. Сүүлд буюу 2026 он гараад нөхцөл байдал хүндэрч болохыг Монгол Улс БНТ улсад суугаа элчин сайдын яам буюу Анкара дахь элчин сайдын яамаараа дамжуулж Израилд байгаа иргэдтэйгээ холбогдож зөвлөмж хүргэж ажилласан. Хоёр хоногийн өмнө үүссэн нөхцөл байдал бүс нутгийг хамарсан шинжтэй боллоо. Тиймээс иргэд ихээр зорчдог улс орнуудад цохилт очиж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэн түрүүнд бидний хийх ёстой алхам иргэдийн хууль ёсны эрх ашиг, аюулгүй байдлыг нь хамгаалахыг зорьж холбогдон ажиллаж байна. Арабын нэгдсэн улсын Эмират улсад хүмүүс аялал жуулчлалаар болон сурахаар очсон байсан. Үүнээс гадна МИАТ компанийн 14 хүний асуудал бий. Онгоцны нойтон түрээсээр Бахрейн, Филиппин улсын хооронд МИАТ компанийн 28 ажилтан ажиллаж байсан. Яг цохилт өгсөн цагт 14 ажилтан нь Бахрейн улсад нислэгээ хүлээж байсан. Ингээд тус улсын нийслэл Манама хотод гацсан. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн иргэд одоогоор аюулгүй тайван бүсэд байна” гэлээ. 

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсууд болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 Үүнд:

1. Оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох бусад байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг бүрэн дагаж мөрдөх;

2. Нөхцөл байдал хэвийн болтол өөр хот, улс руу зорчихгүй байх;

3. Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, байрлаж буй газрынхаа хаяг зэрэг мэдээллийг өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, холбоотой байх;

4. Гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгаж, эх орондоо буцах болон аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангах зэрэг болно.

Израил, Иран Улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
• Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;
• Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудан;
• Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;
• Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;
• Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18