Үдийн хоол ба хүүхдийн эрх: Ялгаварлал бодлого болж эхэлж байна уу?

Б.Нямсүрэн
2026/02/27

Үдийн хоолны асуудал нь боловсролын салбарын дотоод маргаан бус, Монгол Улс Үндсэн хуулиар баталгаажсан хүүхдийн эрх бодитоор хэрэгжиж байна уу гэдгийн бодит шалгуур юм. Хүүхдийг сурч буй сургууль, өмчийн хэлбэр, эцэг эхийн сонголтоор нь ялган ангилж, улмаар хоол хүнсээр нь ялгаатай хандаж эхэлбэл төр өөрөө ялгаварлалд суурилсан бодлогыг зөвшөөрч буй хэлбэр болно. 

Хүүхдийн хөгжил, сурлагын амжилт нь зөвхөн хичээлийн хөтөлбөр, багшаар хязгаарлагдахгүй. Тогтмол, чанартай хооллолт нь анхаарал төвлөрөл, ой тогтоолт, сурах идэвхийн үндэс болдог. Өлссөн эсвэл дутуу хооллож буй хүүхдээс чанартай суралцах үр дүн хүлээх боломжгүй. Судалгаагаар Монголын сурагчдын сургалтын чанар олон улсын дунджаас доогуур хэвээр байгаа энэ үед хоол тэжээлийн асуудлыг бодлогоор ялгавартай шийдэх нь чанарын асуудлыг улам дордуулах эрсдэлтэй.

Өнөөдөр Монгол Улсад ерөнхий боловсролын 10 сурагч тутмын 1 нь буюу 10% нь төрийн бус өмчийн сургуульд суралцаж байна. 2025–2026 оны хичээлийн жилд 183 төрийн бус сургуульд 80,525 хүүхэд суралцаж байгаа нь улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн ачааллыг бодитоор хөнгөлж буй үзүүлэлт юм. Гэтэл эдгээр хүүхдүүдэд зориулж төсвийн дөнгөж 1.7%-ийг л хувьсах зардлаар олгож, үлдсэн бүх зардлыг эцэг эхчүүд өөрсдөө бүрэн хариуцаж байна.

Ийм нөхцөлд үдийн хоолны бодлогыг “төрийн” ба “төрийн бус” сургууль гэж ангилан, өмчийн хэлбэрээр нь ялгаж дэмжлэг үзүүлэх нь шударга ёсны зарчимд харшилна. Хүүхэд өөрөө сургууль сонгодоггүй. Эцэг эхийн сонголтоос үүдэлтэй ялгааг төрийн бодлогоор гүнзгийрүүлж, хоол хүнсээр нь ялган хандах нь хүүхдийн эрхийн шууд зөрчил юм.

Өнөөдөр үдийн хоол, маргааш сурах бичиг, нөгөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэтээр хүүхдийн суурь эрхийг хэсэгчлэн хязгаарлах жишиг тогтох эрсдэл бодитоор үүсч байна. Тиймээс үдийн хоол бол зардал бус, хүүхдийн суралцах эрхийг бодитоор хэрэгжүүлэх төрийн хариуцлага, хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт юм.

Та дараах линкээр орж саналаа өгөөрэй:

https://petition.parliament.mn...


2
angry
0
care
0
haha
23
liked
6
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18