Ирэх сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна

Б.Нямсүрэн
2026/02/27

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ирэх сарын эхээр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, гуравдугаар сарын 2-3 нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байгаа ажээ. Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Баруун аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Увсын зүүн, Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар
Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байна. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 5 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 7 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 7 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 9 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 9 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 10 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 12 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 12 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28